ВИДЕО: Оросын Батлан ​​хамгаалахын сайд С.Шойгу амьд байгааг харуулсан бичлэгийг цацжээ

ВИДЕО: Оросын Батлан ​​хамгаалахын сайд С.Шойгу амьд байгааг харуулсан бичлэгийг цацжээ

ОХУ-ын Батлан ​​хамгаалахын сайд С.Шойгу алга болсон талаар хоёр долоо хоногийн турш мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр /2022.03.26/ Оросын БХЯ-ны хийсэн генералуудын хурал дээр С.Шойгу үг хэлж буй бичлэгийг олон нийтэд хүргэжээ.  Энэ үеэр С.Шойгу Украин дахь Оросын цэргүүдэд зэвсэг нийлүүлэх тухай ярьжээ. Түүнийг эрүүл мэндийн асуудалтай, эсвэл зүрхний шигдээстэй болсон гэсэн таамаг мэдээлэл байсан юм. Харин тус бичлэгийг хэзээ авсан нь тодорхойгүй байна гэж BBC агентлаг мэдээлжээ.

Эх сурвалж: BBC