АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Варшав хотод Украины өндөр албан тушаалтнуудтай уулзаж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Варшав хотод Украины өндөр албан тушаалтнуудтай уулзаж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Европт хийх айлчлалынхаа сүүлийн өдөр Польшийн Варшав хотод Украины өндөр албан тушаалтнуудтай уулзлаа. 

Польшийн нийслэл дахь нэгэн зочид буудалд Жо Байден Украины Гадаад хэргийн сайд Д.Кулеба, Батлан ​​хамгаалахын сайд О.Резников болон АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга А.Блинкен, Батлан ​​хамгаалахын сайд Л.Остин нартай уулзжээ. Уулзалтын өмнө зураг авахуулах үеэр Украины сайд нар эх орноосоо Польш хүртэл галт тэргээр зорчиж, гурван цаг автомашинд сууж, хүнд хэцүү аялалынхаа талаар бяцхан яриа өрнүүлжээ. Энэ талаар Д.Кулеба “Энэ бол Истанбул хотоор дамжин Киевээс Вашингтон руу нисэхтэй адил” гэжээ.

Мөн тэрээр, “Сайн тал нь дайн эхэлснээс хойш би ямар ч нөхцөлд унтаж сурсан. Тиймээс би галт тэргэнд унтдаг, автомашинд ч унтдаг болсон” гэжээ. 

Харин АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ч “төмөр замаар аялж байсан туршлагатай” гэдгээ хэлж байжээ.  Ингээд сэтгүүлчдийг Украины дайны асуудлыг тэд ярилцахаас өмнө уулзалтын танхимаас гаргасан байна.

Эх сурвалж: CNN

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга А.Блинкен, АНУ-ын Батлан ​​хамгаалахын сайд Л.Остин нар 3 дугаар сарын 26-нд Польшийн нийслэл Варшав хотноо Украины Гадаад хэргийн сайд Д.Кулеба, Украины Батлан ​​хамгаалахын сайд О.Резников нартай уулзаж байна. (Evelyn Hockstein/Reuters)