Орос, Украины хэлэлцээрт Р.Абрамович чухал үүрэг гүйцэтгэсэн гэдгийг Кремль баталжээ

Орос, Украины хэлэлцээрт Р.Абрамович чухал үүрэг гүйцэтгэсэн гэдгийг Кремль баталжээ

Оросын магнат, тэрбумтан Роман Абрамович Орос-Украины хэлэлцээнд оролцсоныг Кремль баталлаа. Тодруулбал, Пүрэв гараг /2022.03.24/-т болсон хэвлэлийн бага хурлын үеэр Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков “Абрамович эхний шатанд хэлэлцээнд оролцсон, энэ нь үнэн" гэж мэдэгджээ.  Сонирхуулахад Financial Times сонинд “Оросын ерөнхийлөгч В.Путин Абрамовичийг яриа хэлэлцээнд оролцох боломжтойг биечлэн зөвшөөрсөн. Харин тэрээр “нэрээ нууцалсан” гэж бичиж байжээ. 

Эх сурвалж: CNN