Шүүхээс 9 жилийн ял аваад буй А.Навальный Оросын иргэдийг дайны эсрэг жагсаал хийхийг уриалжээ

Шүүхээс 9 жилийн ял аваад буй А.Навальный Оросын иргэдийг дайны эсрэг жагсаал хийхийг уриалжээ

Өнгөрөгч долоо хоногт ОХУ-ын шүүхээс сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйд “мөнгө шамшигдуулсан” гэх хэргээр 9 жилийн ял оноосон” билээ. Тэгвэл түүний штабын дарга Леонид Волков “А.Навальный сэтгэлээр унаагүй бөгөөд дайны суртал ухуулгын эсрэг шаргуу ажиллаж байна” гэж ВВС-д өгсөн ярилцлагадаа дурджээ.

Леонид Волков өнөөдөр Навальныйгаас захидал хүлээн авсан бөгөөд өмгөөлөгчид нь өдөр бүр түүнтэй уулзаж байгаа гэсэн байна. Түүнчлэн А.Навальный Оросуудыг дайны эсрэг жагсаал хийхийг уриалсан талаар ярьжээ.

Эх сурвалж: BBC