Оросын 3 мянга гаруй цэрэг Японы эзэмшлийн арлуудад сургуулилт хийж эхэлсэн гэв

Оросын 3 мянга гаруй цэрэг Японы эзэмшлийн арлуудад сургуулилт хийж эхэлсэн гэв

ОХУ Украин руу түрэмгийлсэнтэй холбоотой Япон улс хориг арга хэмжээ аваад буй. Улмаар ОХУ тус улстай энхийн хэлэлцээгээ зогсоосон юм. Тэгвэл үүнээс хэдхэн хоногийн дараа Оросын цэргүүд Японы эзэмшлийн арлуудад сургуулилт хийж эхэлсэн талаар тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.

Тодруулбал, Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлд ЗХУ-ын эзлэн авсан, одоо Токиогийн эзэмшиж буй нутаг дэвсгэрт сургуулилт хийж байна гэж Японы цөөнгүй хэвлэл мэдээлсэн байна. Тус улсын Гадаад хэргийн яам одоогоор албан ёсны ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.

Харин Оросын “Интерфакс” агентлаг “Курилын арлуудад Оросын 3 мянга гаруй цэрэг армийн олон зуун техник хэрэгсэлтэйгээр сургуулилт хийж байна” гэж мэдээлжээ.  Курилийн арлууд нь ОХУ-ын Сахалин мужид багтдаг бөгөөд Японы Хоккайдо арлаас Камчаткын хойг хүртэл 1300 км сунан тогтсон арал юм. Курилийн арлуудыг ОХУ бүхэлд нь хяналтдаа байлгадаг ч өмнөд үзүүрийн дөрвөн арал нь Японтой эзэмшлийн маргаантай байдаг.

Эх сурвалж: Aljazeera