Герман улсаас илгээсэн 1500 ширхэг пуужин, пулемёт зэргийг Украины тал хүлээн авчээ

Герман улсаас илгээсэн 1500 ширхэг пуужин, пулемёт зэргийг Украины тал хүлээн авчээ

Герман улсаас илгээсэн 1500 ширхэг “Strela” пуужин, 100 ширхэг “MG3” пулемёт зэрэг зэвсэг Украинд ирсэн талаар албаныхан мэдээллээ. “Strela” нь хөнгөн жинтэй, мөрөн дээрээс харвадаг пуужин бөгөөд хуучин коммунист Зүүн Германы армийн бүртгэлд байжээ.  

ОХУ Украин руу дайрсны дараа Герман улс мөргөлдөөнт бүс рүү зэвсэг илгээхгүй гэж мэдэгдээд байв. Гэвч нөхцөл байдлын улмаас бодлогоосоо ухрахаас өөр аргагүйд хүрсэн гэжээ.

ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Анналена Баербок “Бид дайны нөхцөлд хамгийн том зэвсэг нийлүүлэгчдийн нэг. Энэ нь бахархах зүйл биш ч Украинд туслахын тулд хийх ёстой зүйл" гэв.