Киев хот руу чиглэсэн Оросын армийн дайралтыг няцаасаар байна гэж Украины Зэвсэгт хүчний штаб мэдэгдлээ

Киев хот руу чиглэсэн Оросын армийн дайралтыг няцаасаар байна гэж Украины Зэвсэгт хүчний штаб мэдэгдлээ

Украины Зэвсэгт хүчний жанжин штаб “Манай цэргүүд Киев хот руу чиглэсэн Оросын армийн дайралтыг няцаасаар байна” гэж мэдэгдлээ. Мөн Оросын арми олон улсын хориг арга хэмжээний нөлөөгөөр довтолгооны үеэр учирсан хохирол, цэргийн хүчээ нөхөхөд хүндрэлтэй байгаа гэжээ.

Гэсэн хэдий ч энэ бүгд Оросын дайралтыг зогсоохгүй бөгөөд Украины хүчинд их, бага хэмжээгээр хохирол учирсаар байна хэмээн мэдэгдэлд нэмж дурдсан байна.

Украины албаныхны мэдээлж буйгаар ОХУ одоо Херсон, Запорожье, Мариуполь, Донецкийн бүс нутгуудад хамгийн олон анги нэгтгэлээ байрлуулаад байгаа аж. Сүүлийн мэдээллээр Украины тал Донецк, Луганск мужуудад Оросын довтолгоог няцааж, 8 танк, 11 нэгж машин техникийг устгасан байна. Түүнчлэн тус улсын агаарын довтолгооноос хамгаалах ангиуд ОХУ-ын 3 онгоц, 3 нисгэгчгүй агаарын тээврийн хэрэгслийг устгасан гэж мэдээлжээ. Гэвч барууны хэвлэлүүд Украины талаас өгсөн уг мэдээллийг бие даан баталгаажуулах боломжгүй байна.

Эх сурвалж: BBC