ФОТО: ОХУ-ын ЭСЯ-ны гадаа “NoWar” жагсаал болж байна

ФОТО: ОХУ-ын ЭСЯ-ны гадаа “NoWar” жагсаал болж байна

Монголд суугаа ОХУ-ын Элчин сайдын яамны гадна иргэд “NoWar” жагсаал зохион байгуулж байна.

Пүрэв гараг/2022.03.24/-т ОХУ-ын Элчин сайдын яамны албан ёсны фэйсбүүк хуудсаар "Монголын Ардчилсан Намын гишүүд болон АНУ-ын либерал ноёрхлыг дэмжигчдийн анхааралд" гэсэн пост нийтлэгдсэн нь иргэдийн шүүмжлэлийг дагуулаад буй. Иргэдийн зүгээс гадаад улсын Элчин сайдын яам суугаа улсынхаа аль нэг нам, иргэдэд хандсан анхааруулга гаргасан нь дипломат ёсыг зөрчиж буй үйлдэл хэмээн буруутгаж байгаа юм.