Хятад улс Хойд Солонгосыг цөмийн зэвсгийн асуудалд тэвчээртэй хандахыг уриалав

Хятад улс Хойд Солонгосыг цөмийн зэвсгийн асуудалд тэвчээртэй хандахыг уриалав

Пүрэв гараг/2022.03.24/-т Хойд Солонгос “ICBM” буюу “Hwasong-12” хэмээх хориотой тив алгасах баллистик пуужин туршсан.

Тэгвэл БНХАУ Хойд Солонгосыг цөмийн асуудалд тэвчээртэй хандахыг уриаллаа. Хятадын суурин төлөөлөгч Жан Жүн өчигдөр/2022.03.25/ болсон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаанд “Одоогийн нөхцөл байдалд бид холбогдох талуудад тайван, хүлээцтэй байж, асуудлыг хурцатгах аливаа арга хэмжээ авахаас зайлсхийхийг уриалж байна. Манай улс хойгийн энх тайван тогтвортой байдал, цөмийн зэвсгээс ангижрах, яриа хэлцлээр асуудлыг шийдвэрлэх арга замыг тууштай дэмжсээр ирсэн” гэжээ. Мөн тэрбээр хойгийн асуудалд шууд оролцогч талууд тухайлбал, АНУ, Хойд цаг алдалгүй шууд яриа хэлэлцээ эхлүүлэх ёстой. Хэрэв оройтвол аймшигтай үр дагавартай нөхцөл байдлыг эргүүлж чадахгүй гэдгийг нэмж хэлжээ.

Эх сурвалж: Chinadaily