Украин дахь цэргийн ажиллагааны үеэр Оросын 1300 алба хаагч амь үрэгдсэн гэж тус улсын БХЯ мэдэгдлээ

Украин дахь цэргийн ажиллагааны үеэр Оросын 1300 алба хаагч амь үрэгдсэн гэж тус улсын БХЯ мэдэгдлээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёрдугаар сарын 24-нд Украинд “цэргийн тусгай ажиллагаа” явуулах тушаал өгсөн. Энэ өдрөөс өнөөг хүртэл Оросын 1300 гаруй цэргийн алба хаагч амь үрэгдэж, 3825 хүн шархадсан талаар тус улсын Батлан хамгаалахын яамны нэгдүгээр орлогч дарга хурандаа Сергей Рудской мэдэгджээ.

Мөн тэрбээр амиа алдсан цэргүүдийн ар гэрт нь орон сууцны хөнгөлөлт, зээлийг нь өршөөх гэх мэт тэтгэмж үзүүлэх асуудлыг төр хариуцна гэсэн байна. 

Өмнө нь Оросын төрийн хэвлэлээр Украин дахь цэргийн тусгай ажиллагааны үеэр нийт 10 мянга гаруй цэрэг амиа алдаад байна гэж мэдээлсэн. Уг мэдээллийг нийтэлсэн даруй устгасан бөгөөд албаныхан кибер халдлагад өртсөний улмаас ташаа мэдээлэл түгээсэн гэж тайлбарлаад байсан юм. 

Эх сурвалж: Varlamov news