НҮБ-ын Хүний эрхийн комиссарын газрын сүүлийн үеийн мэдээллээр, хоёрдугаар сарын 24-нөөс хойш Украинд 1081 энгийн иргэн (үүний 93 нь хүүхэд) нас барж, 1707 хүн (үүний 120 нь хүүхэд) шархадсан байна. Амиа алдагсдын 344 нь Донбасст нас баржээ. Байлдааны ажиллагаанаас болж зарим газраас мэдээлэл хүлээн авах хугацаа хойшилсон тул бодит тоо хамаагүй их байгааг тус хэлтэс тэмдэглэж байна.
Эх сурвалж: Varlamov news