Гуравдугаар сарын 24-ний өдөр Украины арми Оросын томоохон хөлөг онгоцыг Бердянск боомт хотын ойролцоо устгасан гэж мэдэгдсэн. Тэгвэл АНУ-ын Максар технологийн компани Оросын хөлөг онгоцууд сүйрсний дараах хиймэл дагуулын зургийг нийтэлжээ.
Бердянск боомт нь Украины өмнөд хэсэгт Крым болон бүслэгдсэн Мариуполь хотын хооронд оршдог. Оросын цэргүүд хэдэн хоногийн өмнө тус боомтыг эзэлсэн бөгөөд хөлөг онгоцуудаа цэнэглэх зорилгоор ашиглаж байсан гэх мэдээлэл гараад байв.