Украины Дотоод хэргийн сайдын зөвлөх Антон Геращенко Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуг зүрхний шигдээс болсон гэж мэдэгджээ.
Геращенко өөрийн фейсбүүк хуудастаа “В.Путиныг Украин руу довтлох ажиллагаа бүтэлгүйтсэн гэж буруутгасны дараа С.Шойгу зүрхний шигдээс болсон. Одоо тэр эмнэлэгт нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байна” гэжээ. В.Путины ойрын холбоотнуудын нэг гэгддэг С.Шойгу нь гуравдугаар сарын 11-ээс хойш олны өмнө гараагүй юм. Тиймээс барууны зарим хэвлэл түүнийг нас барсан эсвэл бие нь муу байгаа зэргээр бичиж байна. Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков өнөөдөр “С.Шойгу Оросын цэргийн тусгай ажиллагаатай холбоотойгоор ажил ихтэй байгаа тул сүүлийн 13 өдрийн хугацаанд олны өмнө гараагүй. Харин хоёр хоногийн/2022.03.24/ болсон ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралд оролцсон” гэж мэдэгдсэн юм.
Эх сурвалж: BBC