"Мариуполийн театрт Оросын цохилтын улмаас 300 хүн амиа алдсан" гэж тооцоолжээ

"Мариуполийн театрт Оросын цохилтын улмаас 300 хүн амиа алдсан" гэж тооцоолжээ

Мариуполь хотын зөвлөл есөн хоногийн өмнө тус хотын театрт оросууд халдсаны улмаас 300 орчим хүн амиа алдсан гэж мэдэгдлээ. 

Тус барилгыг бүслэлтэд байгаа Мариуполь хотын гол хоргодох байруудын нэг болгон ашиглаж байсан ч энэ сарын 16 /2022.03.16/-нд Оросын агаарын довтолгоонд өртсөн юм. Гэтэл тус театрт 800-1300 орогнож байжээ. Энэ талаар Мариуполь хотын зөвлөл мэдээлэл хийхдээ, “Эзлэгчид хаана цохилт өгч байгаагаа мэдэж байсан. Ямар үр дагавартай болохыг ч мэдэж байсан. Мариуполь хотын Драмын театрт Оросын нисэх онгоц бөмбөгдсөний улмаас 300 орчим хүн амиа алдсан гэсэн гэрчүүдэд тулгуурласан мэдээлэл бий” гэж мэдэгдлээ.

Эх сурвалж: CNN