ОХУ байгалийн хийн төлбөрийг зарим орноос биткойн хэлбэрээр авч магадгүй гэв

ОХУ байгалийн хийн төлбөрийг зарим орноос биткойн хэлбэрээр авч магадгүй гэв

ОХУ газрын тос, байгалийн хийн төлбөрийг зарим орноос биткойн хэлбэрээр авч магадгүй. Тодруулбал, Төрийн Думын Эрчим хүчний хорооны дарга Павел Завалный ОХУ-тай найрсаг харилцаатай орнууд газрын тос, байгалийн хийг биткойн мөн өөрсдийн үндэсний мөнгөн тэмдэгтээр авах асуудал яригдаж байна гэжээ.

Түүнчлэн тэрбээр ОХУ-д авч буй хориг арга хэмжээнд оролцоогүй орнуудаар Хятад, Туркийг нэрлэсэн байна.

Энэ долоо хоногийн эхээр Ерөнхийлөгч Владимир Путин "найрсаг бус" харилцаатай улс орнуудыг ОХУ-аас хий худалдан авахдаа рублиэр төлбөр хийхийг хүсэж байна гэж мэдэгдсэн. Энэ нь 20 гаруй хувиар унасан Оросын мөнгөн тэмдэгтийн ханшийг өсгөхийг оролдлого хэмээн зарим шинжээч үзэж байгаа юм. Орос бол дэлхийн хамгийн том байгалийн экспортлогч, газрын тосны хоёр дахь том нийлүүлэгч юм.

Эх сурвалж: Finance