Хоёрдугаар сарын 24-ний өдөр Оросын түрэмгийлэл эхэлснээс хойш Украинд 135 хүүхэд амиа алдаж, 184 хүүхэд шархадсан талаар тус улсын Ерөнхий прокурорын газар мэдээллээ.
Хамгийн сүүлд Луганск мужийн Рубижне хотод болсон ширүүн тулалдааны үеэр хоёр хүүхэд амиа алдсан байна. Мөн пүрэв гараг/2022.03.24/-т Донецк мужийн Новомыхайливка хотод 6 болон 13 настай хоёр хүүхэд Оросын дайралтын үеэр шархаджээ.
Үүнээс гадна Оросын цэргүүд Запорожье мужийн Обильне хотын уурхайг дэлбэлсний улмаас 13, 14, 15 настай гурван өсвөр насны хүүхэд гэмтсэн байна. Тэднийг Мелитополь эмнэлэгт хүргэсэн бөгөөд нэгнийх нь биеийн байдал хүнд, эрчимт эмчилгээнд байгаа аж.
Эх сурвалж: ВВС