Украины цэргүүд Киевээс зүүн зүгт орших хот суурингуудыг Оросуудаас буцаан авсан гэж мэдэгдлээ

Украины цэргүүд Киевээс зүүн зүгт орших хот суурингуудыг Оросуудаас буцаан авсан гэж мэдэгдлээ

Украины арми Оросуудаас Киевийн зүүн захын хотууд болон хамгаалалтын байрлалуудыг эргүүлэн авсан гэж Их Британийн Батлан хамгаалах яам мэдэгдлээ.

Тус яамны мэдэгдэлд “Украины сөрөг довтолгоо, Оросын армийн ухралт Киевээс зүүн тийш 35 км зайд орших хот суурин, хамгаалалтын байрлалыг дахин эзлэх боломжийг олгосон. Украины арми цаашид Оросын цэргүүдийг Киевээс баруун хойд зүгт Хостомелийн нисэх онгоцны буудал руу түлхэх оролдлогыг үргэлжлүүлэх бололтой” гэжээ. Мөн Оросын цэргийн хүчний Хар тэнгисийн боомт хот Одесса руу довтлох ажиллагаа зогсонги байдалд орсон гэж тус яам мэдэгдэв.

Эх сурвалж: CNN