Дмитрий Медведев: Барууны орнуудын хориг арга хэмжээ ОХУ-д нөлөөлнө гэж бодож байвал тэнэг хэрэг

Дмитрий Медведев: Барууны орнуудын хориг арга хэмжээ ОХУ-д нөлөөлнө гэж бодож байвал тэнэг хэрэг

ОХУ-ын ерөнхийлөгч асан, одоо тус улсын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч даргын албан тушаалыг хашиж буй Дмитрий Медведев бизнес эрхлэгчдийн эсрэг барууны орнуудын хориг арга хэмжээ ОХУ-ын засгийн газарт ямар нэгэн нөлөө үзүүлнэ гэж үзэх нь тэнэг хэрэг болно хэмээн мэдэгджээ.  

Тодруулбал, түүнээс “Риа новости” агентлагийн сэтгүүлч “Барууны орнуудын хориг арга хэмжээ Москвад нөлөөлж чадах уу” гэж асуухад “Илэн далангүй хэлэхэд үгүй. Хориг арга хэмжээ Москвад нөлөөлөхгүй. Хэрэв өчүүхэн төдий нөлөө үзүүлнэ гэж бодож байвал тэнэг хэрэг болно” гэжээ.

Харин шинжээчид “барууны орнууд Оросын олигархуудыг шахах нь их, бага ямар нэгэн үр дүнд хүргэнэ. Учир нь тэд стратегиа өөрчлөхийг Путинаас шахах болно” гэж үзэж байна. Тухайлбал, социологийн профессор Брук Харрингтон “Оросын хамгийн чинээлэг бүлэг жирийн иргэдээс илүү Путинд түүний түрэмгийлэл эх орноо хэрхэн сүйрүүлж байгааг ойлгуулж чадна” гэжээ.

Эх сурвалж: BBC