Өчигдөр /2022.03.24/ барууны орны удирдагчид Брюссельд аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалтад оролцох үеэр Хойд Солонгос шинэ төрлийн тив хоорондын баллистик пуужин (ICBM) хөөргөж, алсын тусгалын туршилтаа хийжээ. Энэ нь дөрвөн жил гаруйн хугацаанд анхны алсын тусгалтай пуужингийн туршилт ажээ. Шинжээчдийн үзэж буйгаар, “сүүлийн үед Хойд Солонгосын пуужингийн туршилтууд ар араасаа гарч байгаа нь тус улсын удирдагч Ким Чен Ун эрх мэдэл, нөлөөллийн төлөөх тэмцлийн тоглогч хэвээр байгааг улам бүр үймээн самуунтай дэлхийд харуулахыг оролдож байна” гэж дүгнэжээ.
Эх сурвалж: CNN
??#DPRK central television on #KimJongUn guiding the test-launch of “HwAsongpho-17”, a new type of ICBM. #NorthKorea pic.twitter.com/g1V8wMZki1
— Shen Shiwei 沈诗伟 (@shen_shiwei) March 25, 2022