ШУУРХАЙ: Ө.Сумъяабаатарыг Баянгол дүүргийн Засаг даргаас огцрууллаа

ШУУРХАЙ: Ө.Сумъяабаатарыг Баянгол дүүргийн Засаг даргаас огцрууллаа

Баянгол дүүргийн ИТХ-ын өнөөдрийн /2022.03.25/ хуралдаанаар тус дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатарыг огцруулах асуудлыг хэлэлцэж санал хураалаа. Санал хураалтад ИТХ-ын 40 төлөөлөгч 100 хувийн ирцтэйгээр оролцжээ. Ингээд нийт 29 төлөөлөгч буюу 72.5 хувь нь Засаг дарга Ө.Сумъяабаатарыг огцруулахыг дэмжсэн байна. Харин 11 төлөөлөгч буюу 27.5 нь дэмжээгүй байна. Ө.Сумъяабаатарыг огцруулах саналыг тус дүүргийн ИТХ-ын Ардчилсан намын бүлгээс гаргажээ. 

ВИДЕО: