С.Шойгугийн биеийн байдал муу байгаа талаар Оросын хараат бус хэвлэл мэдээлжээ

С.Шойгугийн биеийн байдал муу байгаа талаар Оросын хараат бус хэвлэл мэдээлжээ

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу ойрын өдрүүдэд олон нийтийн өмнө гарахгүй, алга болоод буй. Үүнтэй холбоотой барууны зарим хэвлэл түүнийг нас барсан байж болзошгүй гэж таамаглаж байгаа юм.

Ерөнхийлөгч В.Путины ойрын холбоотон гэгддэг Шойгу нь ОХУ, Украин руу довтлоход гол үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн нэг гэгддэг. Тэгвэл тус улсын хараат бус эрэн сурвалжлах агентлаг Шойгугийн биеийн байдал муу байгаа талаар яамны нэрээ нууцалсан эх сурвалжаас мэдээлэл авч нийтэлжээ.   

Үүгээр ч зогсохгүй твиттер хуудаст түүнийг нас барсан гэх таамаглалыг цөөнгүй хүн дэвшүүлж байна. Тухайлбал, нэгэн иргэн “Шойгу, Герасимов Өмнөдийн армийн командын төвийг устгахад бусадтайгаа хамт алагдсан байж магадгүй” гэсэн байна Мөн зарим хүн түүнийг Монгол руу дайжсан ч гэж бичжээ.

Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков өнөөдөр  “С.Шойгу Оросын цэргийн тусгай ажиллагаатай холбоотойгоор ажил ихтэй байгаа тул сүүлийн 13 өдрийн хугацаанд олны өмнө гараагүй. Харин өчигдөр /2022.03.24/ болсон ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралд оролцсон” гэж мэдэгдсэн юм.