Автомашин ачилтын төлбөрийг 100 мянган төгрөг болгох саналаа Д.Сумъяабазар эргүүлэн татжээ

Автомашин ачилтын төлбөрийг 100 мянган төгрөг болгох саналаа Д.Сумъяабазар эргүүлэн татжээ

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазараас автомашин ачилтын төлбөрийг нэмж 100.000 төгрөг болгох саналыг хэлэлцүүлэхээр тогтоолын төслийг НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд өргөн барьсан. Энэ дагуу энэ сарын 24-ны өдөр буюу өчигдөр НИТХ-ээр уг тогтоолын төслийг хэлэлцэж, шийдвэрлэхээр байсан ч Хотын дарга Д.Сумъяабазар уг саналыг эргүүлэн татсан байна. 

Тодруулбал, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч буй энэ үед машин ачилтын төлбөрийг 100.000 төгрөг болгож нэмэгдүүлэх нь ард иргэдэд ирэх дарамтыг нэмнэ гэж үзэн саналаа татжээ. 

Энэ талаар НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан хэлэхдээ "Нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга өргөн барьсан асуудлаа эргүүлэн татсан" гэжээ.  Ташрамд дурдахад, Авто тээврийн хэрэгслийг түр саатуулах, ачиж тээвэрлэх журмыг шинэчилж Хууль зүйн яаманд хүргүүлсэн ч журам шинэчилсэн хүмүүст нь буцаасан байна. Хууль зүйн яамнаас шинэ журмыг хуульд нийцүүлэн засварлахыг зөвлөөд ийнхүү журам боловсруулсан хүмүүст нь буцаажээ.