Орос Украины талууд мөргөлдөөн эхэлснээс хойш анх удаа олзны хүмүүсээ харилцан солилцсон гэв

Орос Украины талууд мөргөлдөөн эхэлснээс хойш анх удаа олзны хүмүүсээ харилцан солилцсон гэв

Украины албаныхан дайны нөхцөл байдлын талаарх мэдээллийг танилцуулав. Бердянск боомт хотод Оросын десантын хөлөг сүйрч, өөр хоёр хөлөгт эвдрэл учруулсан талаар Украины албаныхан мэдээллээ.

Украины тал дайн эхэлснээс хойш анх удаа Оростой зохих ёсоор олзлогдогчдыг солилцсон байна. Тодруулбал, украины 10 олзлогдогчийг Оросын 10 олзлогдогчоор сольсон байна. Үүнээс гадна Одессагийн эрэгт живсэн хөлөг онгоцноос аврагдсан Оросын 11 энгийн иргэнийг оросуудад олзлогдсон Украины 19 далайчнаар сольжээ.

ДЭМБ бүслэгдсэн зүүн өмнөд хэсэгт орших Мариуполь хот, баруун зүгт орших Миколайв руу нэн шаардлагатай эмнэлгийн хэрэгслийг оруулж чадахгүй байгаа гэж мэдэгдэв. НҮБ-ын албаны хүмүүс Украины энгийн иргэд Орост эзлэгдсэн бүс нутгуудад хулгайлагдаж, барьцаалагдсан гэжээ. 

Эх сурвалж: ВВС