Өнгөрөгч шөнө Украины нөхцөл байдлыг хэлэлцэх НАТО-ийн удирдагчдын чуулган Брюссельд боллоо. Чуулганы үр дүнд гарсан зарим шийдвэрийг ВВС тоймложээ.
- АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “НАТО хэзээ ч ийм эв нэгдэлтэй байгаагүй” хэмээгээд ОХУ-ыг шийдвэр гаргахад нөлөөлөх хэмжээний хориг арга хэмжээнүүдийг хэвээр үлдээхийн тулд эв нэгдэлтэй байдлаа хадгалахыг уриалав.
- Чуулганы үеэр Ерөнхийлөгч Жо Байден, Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон, Францын Ерөнхийлөгч Макрон нар ОХУ Украинд химийн зэвсэг хэрэглэвэл яг ямар арга хэмжээ авах талаар асуултад хариулахаас татгалзжээ.
- НАТО-ийн удирдагчид Словак, Унгар, Болгар, Румынд нийт 40 мянган цэрэгтэй дөрвөн шинэ байлдааны бүлгийг илгээхээр болов.
- Германы Канцлер Шольц, ЕХ-ны тэргүүн фон дер Лейен нар Оросын эрчим хүчний төлбөрийг В.Путины шаардсаны дагуу рублиэр хийхгүй гэж мэдэгдээд "Оросын эрчим хүчний шантаажны цаг дууслаа" гэв.
- АНУ дэлхийн эрчим хүчний салбарыг хакердахыг оролдсон Оросын дөрвөн албан хаагчийг буруутгав.
Эх сурвалж: ВВС