Украинд гал зогсоохыг уриалсан НҮБ-ын санал хураалтад Монгол Улс дахин түдгэлзсэн байр суурь илэрхийллээ

Украинд гал зогсоохыг уриалсан НҮБ-ын санал хураалтад Монгол Улс дахин түдгэлзсэн байр суурь илэрхийллээ

Өнгөрөгч шөнө НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд Украины энгийн иргэн, иргэний байгууламжуудыг хамгаалах, дайны галыг даруй зогсоохыг уриалсан тогтоол батлах эсэх асуудлаар санал хураалт зохион байгууллаа.

Тогтоолыг НҮБ-ын 190 гишүүн орноос 140 нь дэмжсэн бол, 38 улс түдгэлзэж, Сири, Беларусь, Хойд Солонгос, Эритрей, Орос зэрэг таван улс эсэргүүцсэн байна. Харин Монгол Улсын хувьд өмнөх удаагийн санал хураалтын адил түдгэлзсэн байр суурь илэрхийллээ. Тодруулбал, энэ сарын 2-ны өдөр Украинд явуулж буй Оросын дайныг буруутгаж, гал зогсоохыг уриалсан тогтоолыг батлах санал хураалтад манай улс мөн л түдгэлзсэн байр суурь илэрхийлж байв. 

Эх сурвалж: RadioFreeEurope