ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу сүүлийн үед олон өмнө гарахгүй алга болоод буй. Иймд барууны зарим хэвлэлд "түүнийг амиа алдсан байж болзошгүй" гэх таамаглалыг дэвшүүлж эхлээд байгаа юм.
Тэгвэл Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков мэдээлэл хийж, “С.Шойгу Оросын цэргийн тусгай ажиллагаатай холбоотойгоор ажил ихтэй байгаа тул сүүлийн 13 өдрийн хугацаанд олны өмнө гараагүй. Харин өчигдөр /2022.03.24/ болсон ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралд оролцсон” гэж мэдэгдлээ. Харин өчигдөр болсон Аюулгүйн зөвлөлийн хуралд оролцсон С.Шойгугийн дүрс “хуучин, өмнө нь бичсэн дүрс” байсан гэх дүгнэлтийг олон нийт хийгээд байгаа юм.
Эх сурвалж: Varlamov news