Украины Зэвсэгт хүчин, “Орос улс зэвсэг болон бусад цэргийн техник хэрэгслүүдээ Беларус руу шилжүүлж байна. Энэ нь нийслэл Киевийг бүслэх зорилготой довтолгооныг эхлүүлэх Оросын шинэчилсэн төлөвлөгөөний нэг хэсэг юм” гэж мэдэгджээ.
Украины арми өнөөдөр /2022.03.24/ хийсэн мэдэгдэлдээ Оросын арми Крымд мөн техник хэрэгслийн хангамжийг бүрдүүлж байна. Учир нь Украины түр эзэлсэн газар нутгийг хадгалах, батлан хамгаалах ажиллагаа явуулахад байгаа хүч, арга хэрэгсэл нь хангалтгүй гэдгийг Оросын армийн удирдлага ойлгож эхэлж байгаа бололтой” гэжээ.
Эх сурвалж: CNN