АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдэлдээ, “НАТО-гийн эвсэл урьд өмнөх шигээ хүчтэй, нэгдмэл хэвээр байгаа” хэмээгээд Украинд дэмжлэг үзүүлэхээ амлажээ.
Тэрээр, “НАТО-гийн удирдагчид өнөөдөр Орос улс Украинд ямар ч үндэслэлгүйгээр халдан довтолсоны нэг сарын дараа уулзаж, Украины ард түмнийг тууштай дэмжиж, Оросыг харгис хэрцгий дайны төлөө хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргаж, НАТО-гийн эвслийг бэхжүүлэх амлалтаа дахин илэрхийллээ” гэжээ. Мөн Жо Байден, Украины Ерөнхийлөгч В.Зеленскийг видео хурлаар сонсох боломжтой байсныг тэмдэглээд, “НАТО болон АНУ Оросын түрэмгийллийн эсрэг тэмцэхэд түүнд болон түүний засгийн газарт ихээхэн хэмжээний аюулгүй байдлын тусламжийг үргэлжлүүлэн үзүүлэх болно” гэж мэдэгджээ.
Эх сурвалж: CNN