В.Зеленский НАТО-д хандаж, "Өөрт байгаа онгоц, танкныхаа 1 хувийг л бидэнд өг" гэжээ

В.Зеленский НАТО-д хандаж, "Өөрт байгаа онгоц, танкныхаа 1 хувийг л бидэнд өг" гэжээ

Украины Ерөнхийлөгч В.Зеленский Брюссельд хуралдаж буй НАТО-гийн удирдагчдад хандаж “Украинд эвслийн нэгдсэн галын хүчний багахан хэсэг хэрэгтэй байна” гэж мэдэгджээ.

Тэрээр, “Та бүх онгоцныхоо 1 хувийг бидэнд өгч болно. Таны бүх танкны1 хувь. Ердөө нэг хувь!" хэмээгээд “Танд олон мянган сөнөөгч онгоц байгаа. Гэхдээ бидэнд нэгийг нь ч хараахан өгөөгүй байна. Бид хотуудынхаа хаалтыг тайлахын тулд танк авахаар хандсан. Та бүхэн дор хаяж 20 мянган танктай. Гэхдээ бидэнд тодорхой хариулт хараахан өгөөгүй” гэжээ. 

Мөн В.Зеленский, “Бид эдгээр зүйлсийг худалдаж авч чадахгүй. Ийм нийлүүлэлт НАТО-гийн шийдвэрээс шууд хамаарна. Манай арми НАТО-гийн стандартад нийцэхгүй байна гэж дахиж битгий хэлээрэй. Бид ямар жишигт хүрч чадахаа харуулсан. Мөн бид Европ болон дэлхийн нийтлэг аюулгүй байдалд хэр ихийг өгч чадахаа харууллаа” гэжээ. 

Эх сурвалж: CNN