Украины өмнөд хэсэгт орших Бердянск боомтод өнөөдөр /2022.03.24/ үүр цайсны дараахан хүчтэй дэлбэрэлт болжээ. Учир нь тус боомтыг саяхан Оросын цэргүүд эзэлсэн бөгөөд ОХУ-ын хэд хэдэн байлдааны хөлөг онгоцууд тэнд байрлаж байсан юм.
Тэгвэл энэ талаар Украины зэвсэгт хүчин "Орск" гэж хэмээх десантын том хөлөг онгоцыг устгасан гэж мэдэгдлээ. Тодруулбал, Украины зэвсэгт хүчнийхэн "Орск"-ыг устгахын зэрэгцээ дахин Оросын хоёр хөлөг онгоц эвдэрсэн. Мөн энэ үеэр 3000 тонн түлшний сав устгагдсан. Цохилтын улмаас үүссэн гал нь дайсны зэвсгийн агуулах руу тархсан. Эзлэн авсан этгээдэд учруулсан хохирлын нарийн ширийнийг тодруулж байна гэв.
Харин ОХУ-ын Батлан хамгаалах яам "Орск десантын том хөлөг онгоц нь Бердянск боомтод нэвтэрсэн ОХУ-ын анхны байлдааны хөлөг юм. Түүнд техник хэрэгсэл болох хуягт тээвэрлэгчийг нийлүүлсэн" гэж өмнө нь мэдээлж байжээ.
Эх сурвалж: CNN