Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн 03 дугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгон шийдвэрлэсэн.
Мөн Засгийн газрын 2011 оны 339-р тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”-д зааснаар жил бүрийн 03 дугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Пүрэв гарагийн 16 цагт улс орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль хийж, бэлэн байдлыг ханган ажиллана гэж заасан байдаг.
Тус заалтыг үндэслэн өнөөдөр буюу 03 дугаар сарын 29-ний өдрийн 16:00 цагт орон даяар гамшгийн аюулын дохио гурван удаа дугарлаа. Иргэд дүрэмд заасны дагуу ажлын байр, сургалтын танхимаас гарч бэлэн байдалд ажиллаа. Харин замын хөдөлгөөн зогссонгүй.