НАТО-гийн удирдагчид ОХУ Украиныг эзлэн түрэмгийлсний хариуд авах дараагийн арга хэмжээнүүдийг хэлэлцэхээр Брюссельд хүрэлцэн ирээд байна.
НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг уулзалтын үеэр “Орос Украинд химийн зэвсэг хэрэглэж НАТО-ийн гишүүн орнуудын нутаг дэвсгэрийг бохирдуулж болзошгүй” хэмээн анхааруулжээ. Мөн өнөөдөр G7, Европын холбооны тэргүүн нарын дээд хэмжээний ээлжит бус уулзалт болох юм. Уулзалтуудаар ОХУ-ын эсрэг нэлээдгүй орнууд шинэ хориг арга хэмжээ зарлах төлөвтэй байна хэмээн шинжээчид үзэж байна.
Эх сурвалж: Aljazeera