Хойд Солонгос улс хориглосон тив алгасах пуужин туршсан нь Японы тэнгист унажээ

Хойд Солонгос улс хориглосон тив алгасах пуужин туршсан нь Японы тэнгист унажээ

Хойд Солонгос “ICBM” буюу “Hwasong-12” хэмээх хориотой тив алгасах баллистик пуужин туршсан тухай Өмнөд Солонгос мэдэгдлээ. Пуужин 1100 км өндөрт хүрээд, Японы тэнгист унасан байна. Японы албаныхан пуужин нийт 6 мянган км замыг туулсан гэжээ.

Мэргэжилтнүүдийн тооцоолсноор хэрэв “Hwasong-12”-ыг стандарт траекторийн дагуу харвасан бол 13,000 гаруй км замыг туулж, АНУ-ын эх газрын аль ч хэсэгт хүрэх боломжтой байв. 2017 онд Хойд Солонгос "Hwasong-12" пуужинг туршсан бөгөөд 4500 км-ийн өндөрт хүрч байжээ. АНУ, Орос, Хятад улсууд ийм тусгалтай хуурай газрын пуужинтай.

Эх сурвалж: Guardian