Оросын хөлөг онгоцыг Азовын тэнгист сүйрүүлсэн гэж Украины тал мэдэгдлээ

Оросын хөлөг онгоцыг Азовын тэнгист сүйрүүлсэн гэж Украины тал мэдэгдлээ

Украины арми Оросын томоохон хөлөг онгоцыг Бердянск боомт хотын ойролцоо устгасан гэж мэдэгдлээ. Энэ талаар Украины Тэнгисийн цэргийн хүчнийхэн фейсбүүк хуудастаа “Азовын тэнгист “Орск” хэмээх Оросын десантын хөлөг онгоцыг мөргөж, шатаасан” гэжээ.

Мөн Украины хэвлэлүүд Оросын нэг хөлөг онгоц живж, хоёр хөлөг онгоц шатсан талаар мэдээлж байна. Гэвч ВВС агентлаг уг мэдээллийг өөр эх сурвалжаар баталгаажуулах боломжгүй байна гэжээ.

Бердянск боомт нь Украины өмнөд хэсэгт Крым болон бүслэгдсэн Мариуполь хотын хооронд оршдог. Оросын цэргүүд хэдэн хоногийн өмнө тус боомтыг эзэлсэн бөгөөд хөлөг онгоцуудаа цэнэглэх зорилгоор ашиглаж байсан гэх мэдээлэл гараад байв.   

Эх сурвалж: ВВС