Засгийн газрын өчигдрийн /2022.03.23/ ээлжит хуралдаанаар Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшин, Соёл урлагийн газрын дарга Ц.Нацагдолгорыг албан тушаалаас нь чөлөөлсөн. Тэднийг ажилдаа хариуцлагагүй хандсан гэх үндэслэлээр чөлөөлсөн гэж буй.
Тэгвэл албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар Эрүүл мэндийн сайд М.Баттүвшинг цагтаа ажилдаа ирдэггүй, вакцинжуулалт, цар тахалтай тэмцэх ажилд оролцоогүй, Засгийн газраас эрүүл мэндийн салбарт хийж хэрэгжүүлж буй бодлогын томоохон үйл ажиллагаанд гар бие оролцоогүй, дэд сайдын үүрэгт ажлаа хангалтгүй гүйцэтгэсэн гэх үндэслэлээр чөлөөлжээ.