Г.Дамдинням гишүүн Зам тээврийн сайд Л.Халтарыг огцруулах санал гаргасан ч эцсийн шийдвэрийг Ерөнхий сайд гаргана

Г.Дамдинням гишүүн Зам тээврийн сайд Л.Халтарыг огцруулах санал гаргасан ч эцсийн шийдвэрийг Ерөнхий сайд гаргана

УИХ-ын гишүүн Г.Дамдинням Зам тээврийн сайд Л.Халтарыг огцруулах асуудлыг хөндөж УИХ-ын гишүүдийн гарын үсгийг зуруулж эхэлсэн талаараа ярьжээ.

Тодруулбал тэрбээр, "Дарханы замын бүтээн байгуулалтын ажил удааширч байна. Санхүүжилт асуудалгүй. Зохион байгуулалт муу.  Бүлгийнхээ хурлаар "Зам тээврийн хөгжлийн сайдад хариуцлагын асуудал ярь” гэдгээ хэлсэн. Шаардлагатай бол өөрийнхөө албан бланк дээр гишүүдийн гарын үсгийг цуглуулж байгаад өгнө" гэжээ. 

Тэгвэл Засгийн газрын гишүүнийг огцруулахад ямар хуулиар зохицуулдаг болох мэдээллийг хүргэж байна. Өмнө нь Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлаар гишүүдийн гарын үсгийг цуглуулж УИХ-д өргөн барьсны үндсэн дээр гишүүдийн олонхийн саналаар огцруулдаг байсан. 

Харин 2020 оноос хэрэгжиж эхэлсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр дээрх заалт нь өөрчлөгдсөн Засгийн газрын гишүүнийг томилж, чөлөөлөх эрх мэдэл нь зөвхөн Ерөнхий сайдад шилжээд байгаа юм. Тэгэхээр Г.Дамдинням гишүүн нь Л.Халтар сайдыг огцруулах гарын үсэгтэй бичгээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд өгч болно. Харин Ерөнхий сайд Л.Халтарыг Зам тээврийн сайдаас огцруулахгүй гэвэл огцрохгүй юм. 




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө