Украины нөхцөл байдлын сүүлийн үеийн мэдээллийг BBC агентлаг тоймложээ. Тоймд:
- Өнөөдөр орой Бельгийн Брюссель хотноо “Их 7”, “НАТО”, Европын Холбооны тэргүүн нарын дээд хэмжээний ээлжит бус уулзалт болно. Уулзалтад АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден оролцож, Оросын эсрэг авах шинэ хориг арга хэмжээгээ зарлана хэмээн шинжээчид бичиж байна.
- НАТО-гийн удирдагчид чуулга уулзалтаар Зүүн Европ дахь эвслийн хүчний тоог нэмэгдүүлэх төлөвтэй байна.
- Чуулга уулзалтын өмнө Ерөнхийлөгч Владимир Зеленский анх удаа англи хэлээр Украиныг дэмжиж буйгаа илэрхийлэн дэлхий даяар эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахыг уриалав.
- Мариуполь боомт хот руу Оросууд дайрсаар байгаа бөгөөд 100,000 орчим хүн хоол хүнс, ус, цахилгаангүй болж байна.
- Киев, Чернигов, Харьков зэрэг бусад хотууд мөн бөмбөгдөлтөд өртсөөр байна.
- Гэвч барууны тагнуулын агентлагууд Оросын цэргүүд өдрөөс өдөрт доройтож, Киевийн гадна бүслэгдэх эрсдэлтэй байна гэж мэдэгджээ.