Ж.Ганбаатар 55 хувиар Баянголын МАН-ын дарга болсныг Д.Сумъяабазар голж анхааруулга өгчээ

Ж.Ганбаатар 55 хувиар Баянголын МАН-ын дарга болсныг Д.Сумъяабазар голж анхааруулга өгчээ

МАН-ын 30 дугаар Их хурал 2021 оны арванхоёрдугаар сарын 06-ны өдөр болж  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг даргаараа батламжилсан. 

Их хурлын дараа нийслэл, аймаг, дүүргийн намын хороод үргэлжлүүлэн хуралдаж намын даргаа сонгосон. Одоо ч зарим аймаг, дүүргийн намын хороод хуралдаж буй. Тодруулбал, энэ сарын 14-ны өдөр /2022.03.14/ Баянгол дүүргийн МАН хуралдаж даргаа сонгожээ. Тус дүүргийн МАН-ын даргад одоогийн дарга УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нэрээ дэвшүүлсэн бол заалнаас Орон сууц нийтийн аж, ахуйн газрын дарга Ч.Мэндбаяр өрсөлдсөн байна. Санал хураалтын үр дүнд Ж.Ганбаатар 55 хувийн саналаар ялалт байгуулжээ. 

Өөрөөр хэлбэл, тэрбээр маш бага санал авч дөнгөж босго давжээ. Бусад аймаг, дүүргийн дарга нарын хувьд 90-100 хувийн саналаар сонгогдсон. Гэтэл Ж.Ганбаатар нь маш бага хувиар дарга болж чадсан нь намын удирдлагуудынх ч анхааралд өртжээ. Тодруулбал, Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар Ж.Ганбаатарат "Ажлаа сайн хийх ёстой. 55 хувийн саналаар дарга болж буй нь намын ажлыг тааруу хийж гүйцэтгэж буйтай холбоотой" гэж сануулсан байна. 

Дээрхээс гадна Баянголын МАН-ын хурал шүүмжлэл, маргаан дунд болсон гэх. Тодруулбал, залуу гишүүд Ж.Ганбаатарыг хатуухан шүүмжилж "Баянголыг өөрийн хувийн компаниа болгосон. Ах, дүү хамаатан саднаа дүүргийн Засаг даргын тамгын газарт олноор ажиллуулж байгаа. Ахмадуудыг УБ Паластц цуглуулж чихэр өгч, хоол тараадаг. Үүнийг больж намын бодлогын ажлыг түлхүү хийх ёстой" хэмээн бухимджээ.