Н.Түвшинбаярт хоёр зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүх рүү шилжүүлжээ

Н.Түвшинбаярт хоёр зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүх рүү шилжүүлжээ

Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийг прокуророос энэ сарын 18 /2022.03.18/ өдөр шүүхэд шилжүүлжээ. 

Тодруулбал, Хан-Уул дүүргийн прокурорын газраас Н.Түвшинбаярт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн 2022 оны гуравдугаар сарын 18-ны өдөр тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Прокуророос Н.Түвшинбаярыг согтуурсан үедээ Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, тархинд нь хавсарсан, олон хүнд гэмтлүүд учруулан хүнийг онц харгис хэрцгийгээр алсан, бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна. Ташрамд өгүүлэхэд, Хан-Уул дүүргийн Анхан шатны шүүхээс тус хэргийг дахин нягтлах шаардлагатай хэмээн прокурорын байгууллагад буцаагаад байсан бол ийнхүү дахин шүүх рүү шилжүүллээ.