Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “Газрын зөрчил арилгах” тухай захирамжийн хүрээнд сургууль, цэцэрлэгийн орчим болон орц, гарц хаасан, авто замын үзэгдэх орчин хязгаармагдмал байршил дахь зөвшөөрөлгүй барьсан тоосгон гараашуудыг буулгах шийдвэр гарсан.
Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 10 дугаар хороо, 17-р цэцэрлэгийн баруун талын зөвшөөрөлгүй 21 гараашийг буулгаж, газар чөлөөлөх ажлыг хийжээ. Энэхүү чөлөөлсөн газарт Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 240 ортой 17-р цэцэрлэгийн өргөтгөлийн барилга барихаар болсон байна. Цэцэрлэгийн өргөтгөл барих гүйцэтгэгчээр “Тамга-Уул” ХХК шалгарсан бөгөөд энэ амралтын өдрөөс эхлэн барилгын ажлаа эхлүүлэх аж.