Оросын 15 мянга хүртэлх цэргийн алба хаагч нас барсан гэж НАТО мэдэгджээ

Оросын 15 мянга хүртэлх цэргийн алба хаагч нас барсан гэж НАТО мэдэгджээ

Украин руу түрэмгийлсний дараа нэг сарын дараа Оросын 7,000-15,000 цэрэг амиа алдсан гэж НАТО-гийн өндөр албан тушаалтан лхагва гарагт AP News агентлагт ярьжээ. 

Тэрээр, байлдааны үеэр нийт 30-40 мянган орос хүн амь үрэгдэж, шархадсан гэжээ. Харин энэ нөхцөл байдал Орос Афганистаныг 10 жил эзэлсэндээ 15 мянга орчим цэргээ алдсантай харьцуулахад өндөр тоо байгаа аж. Мөн Украины тал амиа алдсан хүмүүсийн талаар тодорхой мэдээлэл хийхгүй байгаа бөгөөд, тус улсын Ерөнхийлөгч хоёр долоо хоногийн өмнө “Украины 1300 цэрэг амиа алдсан” гэж мэдэгдсэн юм.

Эх сурвалж: BBC




Өнөөдөр гахай өдөр

22 минутын өмнө