ОХУ хариу арга хэмжээ авч АНУ-ын дипломатчдыг хөөхөөр болжээ

ОХУ хариу арга хэмжээ авч АНУ-ын дипломатчдыг хөөхөөр болжээ

АНУ Оросын 12 дипломатчийг огцруулах шийдвэр гаргасны дараа ОХУ АНУ-ын хэд хэдэн дипломатчийг албадан гаргахаа мэдэгдлээ.

Тодруулбал, Вашингтон өнгөрсөн сард үндэсний аюулгүй байдлын үүднээс Нью-Йорк дахь НҮБ-ын төлөөлөгчийн газар дахь Оросын дипломатчдыг хөөж байгаа тухайгаа мэдэгдсэн.  Харин өнгөрөгч Даваа гараг /2022.03.21/-т ОХУ-ын Гадаад хэргийн яам АНУ-аас ОХУ-д суугаа Элчин сайд Ж.Салливаныг дуудаж, “Ерөнхийлөгч Жо Байден Оросын удирдагч В.Путиныг “дайны гэмт хэрэгтэн” хэмээн цоллож байгааг эсэргүүцэж байна” гэж мэдэгджээ.

Гэтэл өчигдөр /2022.03.23/ Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч болон ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас “Persona non grata буюу тухайн хүнийг хүлээж авахгүй, хүлээн авахаа больсон” гэж мэдэгдсэн байна. Харин уг тушаалд АНУ-ын хэдэн дипломатч өртөж, хэзээ Оросоос хөөгдөх нь тодорхойгүй байна.

Эх сурвалж: BBC