Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 409 дүгээр ангид хоригдож буй Хотын дарга асан Э.Бат-Үүлийн хэвлэн нийтлэх эрх чөлөөг хязгаарласан учир түүнийг өлсгөлөн зарлахаар болсон талаар өчигдөр Б.Чулуудай болон өмгөөлөгч нь мэдээлэл хийсэн билээ.
Гэсэн ч энэхүү мэдээллийн дараа Улсын Ерөнхий прокурорын газраас мэдээлэл хийж, дээрх мэдээлэл нь худал. Э.Бат-Үүлийн хэвлэн нийтлэх эрх чөлөөг хязгаарлаагүй хэмээн хариу тайлбар хийсэн. Тэгвэл өчигдөр орой Бат-Үүлийн хүү Чулуудай Ардчилсан намын байрны гадна талд "Ардчилсан Монгол Улсын иргэн би Украиныг өмөөрөх эрхтэй Б.Бат-Үүл" гэсэн бичигтэй аавынхаа зурагт самбарыг өлгөж, эсэргүүцлээ илэрхийлжээ.
Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа "Самбар өлгөлөө. Цагдаа хуулаад авчих байх даа. Тэгээд бид мэдэхгүй гэх байх гэж бодоод хүлээж байна. Хуулийн байгууллага чинь муу арга ихтэй юм байна. Өөрөө нийтлэлээ гаргаагүй юм бишүү гээд л ярьсан байна. Хүсэлт огт аваагүй гэж. Захидлыг хориогүй гэж. Самбар өлгөх эрх байна уу харья" хэмээсэн байна.
Самбар өлгөлөө!Цагдаа хуулаад авчих байхдаа.Тэгчээд бид мэдкүэ гэх байх гэж бодоод хүлээж байна. Хуулийн байгууллага чинь муу арга ихтэй юм байна.Өөрөө нийтлэлээ гаргаагүй юм бишүү? гээд л ярьсан байна.Хүсэлт огт аваагүй гэж. Захидлыг хориогүй гэж.Самбар өлгөх эрх байна уу харья! pic.twitter.com/5aRwETK8oB
— Б.Чулуудай ???? ????☮️ (@BChuluudai) March 24, 2022
Ташрамд өгүүлэхэд, Э.Бат-Үүл нь хорих ангиас "ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины колоничлол эргэн сэргэх үү" гэсэн нэртэй нийтлэл бичсэн байна. Гэсэн үүнийг нь прокуророос үндэслэлгүйгээр хорьсон талаар Б.Чулуудай мэдэгдсэн. Харин Э.Бат-Үүл нь дээрх нийтлэлд "Путин олимпын наадмын үеэр дайн эхлүүлнэ гэдэг нь хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг хийж байна. ОХУ Украин, Монгол зэрэг жижиг улс орныг дээрэлхэж болохгүй. Цаашид бид тэд нарт гутаан доромжлуулсаар байх болно. Дайны улмаас манай улсын эдийн засаг хүнд байдалд орж, хэдэн жилдээ эргэн сэргэхээргүй болж болзошгүй. Монголын төр, ард түмэн энэхүү дайныг эсэргүүцэж, байр сууриа илэрхийлэх ёстой" хэмээн бичсэн аж.