НИТХ-ын өнөөдрийн хурлаар "авто зогсоолын төлбөрийг 2000-3000 төгрөг болгох" асуудлыг шийдвэрлэнэ

НИТХ-ын өнөөдрийн хурлаар "авто зогсоолын төлбөрийг 2000-3000 төгрөг болгох" асуудлыг шийдвэрлэнэ

Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар автомашины ачилтын төлбөр 60 мянгыг 100 мянга , авто зогсоолын төлбөрийн 2000-3000 болгон нэмэгдүүлэх саналаа НИТХ -ын даргад өргөн бариад байгаа.

Тухайлбал, Улаанбаатар хот дахь авто зогсоолыг гурван байршилд хуваана. Бүсчлэлээс хамааран зогсоолын төлбөрийг ялгавартай тогтоох юм байна. Хавсралтаас үзвэл жолооч нар 1 цагийн зогсоолын төлбөрт одоогоор 1000-2000 төгрөг төлдөг бол авто зогсоол ашигласны төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоосны дараа 1 цагийн төлбөрт 2000-3000 төгрөг төлдөг болох юм. Уг асуудлыг НИТХ -ын өнөөдрийн  хуралдаанаар авч хэлэлцэхээр боллоо.

О.Соёлмаа