“Орос цөмийн зэвсэг хэрэглэсэн үед хариу арга хэмжээ авах” нууц сургуулилтыг АНУ-ын баг хийж байна гэжээ

“Орос цөмийн зэвсэг хэрэглэсэн үед хариу арга хэмжээ авах” нууц сургуулилтыг АНУ-ын баг хийж байна гэжээ

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөхүүдийн баг Орос улс хими, биологи, цөмийн зэвсэг хэрэглэсэн үед хариу арга хэмжээ авахын тухай дадлага сургуулилтыг “чимээгүйхэн” зохион байгуулж байна гэж New York Times мэдээлжээ. 

Энэхүү бүтэц нь Цагаан ордны “барын баг” гэж нэрлэгддэг баг өнгөрсөн аравдугаар сард байгуулагдсан гэж Washington Post сонинд бичжээ.

Харин New York Times-ийн мэдээлэлд "Тус баг Украины хөрш зэргэлдээх нутаг дэвсгэрт Москва дайнаа өргөжүүлэх тохиолдолд хариу арга хэмжээ авахын тулд нууц хуралдаан зохион байгуулж, Украиныг орхин гарч буй олон сая дүрвэгсдийг хүлээж авахын тулд ажиллаж байгаа Европын холбоотнуудад туслах арга замын талаар ярилцаж байна" гэжээ.

Эх сурвалж: New York Times