Оросуудад хандан "Хөвгүүдээ дайнаас авраач" гэж Украины Ерөнхийлөгч В.Зеленский уриалав

Оросуудад хандан "Хөвгүүдээ дайнаас авраач" гэж Украины Ерөнхийлөгч В.Зеленский уриалав

Украины Ерөнхийлөгч В.Зеленский өнөөдөр /2022.03.24/ нийтэлсэн видео мессеждээ Оросуудад хандан “Хөвгүүдээ дайнаас авраач” гэж мэдэгджээ. 

Тэрээр, “Украин Оросын аюулгүй байдалд хэзээ ч заналхийлж байгаагүй. Украинчууд газар нутагтаа энх тайван тогтоохын тулд чадах бүхнээ хийж байна. Бид энэ дайныг зогсоохын тулд бүх зүйлийг хийж байна. Оросын анхны төлөвлөгөө түрэмгийллийн эхний хоёр өдрийн дотор бүтэлгүйтсэн ч Орос хүн хүчээ татсаар байна. 

Оросын цэргүүд манай хотуудыг сүйтгэж байна. Энгийн иргэдийг ялгалгүй алж, эмэгтэйчүүдийг хүчирхийлж, хүүхэд хулгайлж, дүрвэгсэд рүү буудаж, хүмүүнлэгийн цувааг олзолж байна. Тэд дээрэм тонуул хийж, музейг шатааж, сургууль, эмнэлгүүдийг дэлбэлж байна. Тэдний бай нь их дээд сургууль, орон сууцны хороолол болоод байна” гэжээ.

Мөн В.Зеленский, “Оросын суртал ухуулагчид танай татвараар хийж байгаа дайны талаар худал хэлж байгаа. Украинчууд газар нутагтаа энх тайван тогтоохын тулд чадах бүхнээ хийж байна. Хүүхдүүдээ нааш битгий явуул. Манай газар нутаг дээр битгий үхүүлээрэй. Хөвгүүдээ дайнаас авраач” гэжээ. 

Эх сурвалж: CNN