В.Зеленский: Хэлэлцээ "маш хэцүү” байгаа боловч бид урагшилж байна

В.Зеленский: Хэлэлцээ "маш хэцүү” байгаа боловч бид урагшилж байна

Украины газар нутаг руу ОХУ түрэмгийлээд нэг сарын орчим болж байна. Тэгвэл Төрийндум "Украинд болсон тусгай ажиллагаанд оролцогчдыг байлдааны ахмад дайчид гэж хүлээн зөвшөөрөх тухай" хуулийн төслийг баталжээ.

Энэ нь тэдэнд татвар, тээвэр, газар, орон сууцны нийгмийн дэмжлэг үзүүлэх арга хэмжээ, түүнчлэн нийтийн үйлчилгээний төлбөрийг төлөхөд хөнгөлөлт үзүүлэх боломжийг олгоно гэж Төрийн Думын дарга н.Володин хэлжээ. Мөн өнөөдөр /2022.03.23/ Орос, Украин хоёр хоригдол солилцсон Оросын ГХЯ-наас мэдээлжээ. Харин Украины Ерөнхийлөгч В.Зеленский “Хэлэлцээ "маш хэцүү, заримдаа дуулиантай" боловч бид алхам алхмаар урагшилж байна"  гэж өнөөдөр мэдэгджээ.

Эх сурвалж: Varlamov news