Юн Сок Ёол: Өмнөд Солонгосыг дахин цөмийн зэвсэгтэй болгоно

Юн Сок Ёол: Өмнөд Солонгосыг дахин цөмийн зэвсэгтэй болгоно

БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Юн Сок Ёол мөрийн хөтөлбөртөө “Өмнөд Солонгосыг дахин цөмийн зэвсэгтэй болгоно” хэмээн амлалт өгч байжээ. “Ард түмний хүч” намын гишүүн тэрбээр дэлхий нийтийн анхаарлын төвд ороод буй. Тэгвэл түүний товч намтрыг хүргэж байна.

Юн Сок Ёол нь 1960 оны арванхоёрдугаар сарын 18–нд Өмнөд Солонгосын Сөүл хотод төрсөн. Түүний аав Юн Ки Ёл нь багш мэргэжилтэй, Статисткийн нийгэмлэгийн үүсгэн байгуулсан юм.

Юн Сок Ёол Сөүлийн их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн. Гэвч их сургуулийн төгсөх шалгалтдаа есөн удаа унаж байжээ. Үүнийг 1980 оны ардчиллын төлөөх оюутны бослогод идэвхтэй оролцож, тухайн үеийн эрх баригчдыг хурцаар шүүмжилж байсантай холбон тайлбарладаг. Улмаар 1994 онд Өмнөд Солонгосын Дэгү мужийн прокурорт ажиллаж эхэлснээр хуульчийн карьераа эхлүүлсэн аж.

Тэрбээр 2016 онд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Гын-Хед холбогдох авлигын хэргийн мөрдөн байцаалтыг ахалж байв. Юн Сок Ёл прокурорын хувиар өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан И Мён-Бак, Пак Гын Хэ, тагнуулын газрын гурван дарга, нэг ерөнхий шүүгч, 100 гаруй өндөр албан тушаалтан, “Samsung” болон “Hyundai”  корпорацын удирдлагуудыг яллаж байсан аж. Улмаар Юн Сок Ёл 2019 онд Өмнөд Солонгосын ерөнхий прокуророор томилогдон ажиллаж байв. Юн Сок Ёол өөрийгөө барууны консерватив үзэл баримтлалтай гэж тодорхойлдог. Мөн Өмнөд Солонгосын улс төр судлаачид болон тоймчид түүнийг либертари үзэлтэй гэж тодорхойлдог байна. Тэрбээр эдийн засаг дахь төрийн оролцоог эсэргүүцдэг.

О.Соёлмаа