ФОТО: Мариуполь хот Оросын цохилтын улмаас "үхсэн цогцос, эвдэрсэн барилгуудаар дүүрсэн хүйтэн там болсон” гэж тодорхойлжээ

ФОТО: Мариуполь хот Оросын цохилтын улмаас "үхсэн цогцос, эвдэрсэн барилгуудаар дүүрсэн хүйтэн там болсон” гэж тодорхойлжээ

Мариуполь нь Украины өмнөд хилийн дагуух стратегийн байрлалтай хот учраас Оросын армийн байнгын халдлагын бай байсаар байна.

Тодруулбал, хэдэн долоо хоногийн турш хотыг бараг ялгаваргүйгээр Оросууд буудаж байгаа юм. Иймд хүний эрхийн ажиглагчид тус хотыг "үхсэн цогцос, эвдэрсэн барилгуудаар дүүрсэн хүйтэн там болсон” гэж тодорхойлж байна. Украины Ерөнхийлөгч В.Зеленский “Тус хотын хүн амын дөрөвний нэг буюу 100 мянган хүн "хүнлэг бус нөхцөлд" хоригдсон хэвээр байгаа” гэж мэдэгдсэн. Тэгвэл Максар технологийн компанийн хиймэл дагуулаас авсан шинэ зургууд нь Мариуполь хотын хохирлын хэмжээг харуулжээ. 

Эх сурвалж: BBC