Оросын цэргүүд Чернобылийн атомын цахилгаан станцын лабораторийг “гартаа оруулж, устгасан” гэж мэдэгдэв

Оросын цэргүүд Чернобылийн атомын цахилгаан станцын лабораторийг “гартаа оруулж, устгасан” гэж мэдэгдэв

Украины албаныхан Оросын цэргүүд Чернобылийн атомын цахилгаан станцыг эзэлж, тус станцын лабораторийг "устгасан" гэж мэдэгдлээ.

Мөн Украины Хязгаарлалтын бүсийн удирдлагын агентлаг “Оросууд их хэмжээний цацраг идэвхт хаягдлыг боловсруулдаг аналитик төв лабораторийг эвдэлсэн. Одоо өндөр идэвхт цацраг идэвхт бодис, дээж агуулсан лаборатори дайснуудын гарт ороод байна. Зургаан сая еврогийн өртгөөр бүтсэн уг лабораторид Европт байхгүй "үнэ цэнэтэй аналитик тоног төхөөрөмжүүд бий” гэжээ.

1986 онд дэлхийн хамгийн том цөмийн ослын газар болсон Чернобыл одоо ажилахгүй байгаа ч байнгын удирдлагуудын хяналтад байдаг. Украины талаас Оросууд өнгөрсөн сард Чернобылыг эзэлсэн гэж мэдэгдээд байгаа. Мөн Украины парламентын гишүүд Чернобыл маш эгзэгтэй нөхцөл байдалд байгаа талаар онцолсон юм. Тодруулбал, станцын ойр орчимд ой хээрийн түймэр гарсныг сансрын зураг харуулжээ.

Эх сурвалж: BBC